Тайланд улсад болсон “Miss Grand International” шалгаруулалтад Эмбер Юхан гэгч хятад эмэгтэй Монгол Улсыг төлөөлөн оролцож шуугиан тариад байгаа билээ. Улмаар энэхүү шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлж оролцох эрхийг ямар байгууллага өгдөг вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй.
Тэгвэл энэхүү эрх ОХУ-ын агентлагаас өөр агентлагт шилжсэн байж болзошгүй мэдээлэл нээлттэй эх сурвалжид байна.
Тодруулбал, Монгол Улсаас "Miss Grand International" тэмцээнд оролцох албан ёсны франчайз эрхийг (лицензийг) ОХУ-ын бизнесмэн Антон Сергеев (Anton Sergeevi Model Agency) эзэмшиж байсан гэх бөгөөд тэрбээр Орос, Крым, Сибирь болон Монголын лицензийг давхар барьдаг байжээ. Тэрбээр өөрийн агентлагийн харьяа модель болох Елена Егороваг "Miss Grand Mongolia 2022" цолоор шууд томилон явуулсан удаатай бөгөөд энэ бүсгүйн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Харин сүүлд тэрбээр энэ франчайз эрхээ худалдсан байж болзошгүй бөгөөд Эмбер Юхан гэгч Монголыг төлөөлж байгаагаас харвал, шинэ эзэмшигч нь БНХАУ-ынх байж болзошгүй гэсэн таамаг төрж байгаа юм.
Miss Grand International тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байсан гоо бүсгүйчүүдийн мэдээллийг онуудаар нь жагсаавал дараах мэдээлэл гарч ирж байна.
Сүүлд оролцсон Amber Yuhan гэгч нь БНХАУ-ын иргэншил/гаралтай бөгөөд "Мисс Гранд Хятад" тэмцээний дэд байрын шагналтай аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.144
Мнгл бүсгүйчүүл гологдоод шүүгч нар нь арга буюу гадныхныг түрээслэж бна да. Мнай охид ёс зүйгүйгээсээ ингэж балахч бна даа
Хариулах202.9.47.38
Хойд хөршөөс илүү өмнөд тэмбүү хужаа нар тусгаар тогтносон монгол улсыг гутаан доромжилж дорд үзэж монгол улс гэж байхгүй монгол бол хятадын нэг хэсэг гэдгийг дэлхий даяар сурталчилж тусгаар тогтносон монголыг доромжилж байна. Тэмбүү хужааг устгах юмсан
Хариулах84.136.87.124
Болзошгүй гэнэ үү тусгаар тогтносон Монгол улс минь эзэн алга уу та минь ээ
Хариулах124.217.135.7
Арай арай
Хариулах