“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 60 /МУГТ Э.Ариунболд/, 66 , эмэгтэй 48 /Г.Наранцэцэг/, 52 кг-ын /Б.Уранзаяа/ жингийн барилдаанууд болж байна.
60 кг. ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Индонезийн бөхийн Юүкогоор ялаад Казахстаны бөх, олимп, дэлхийн аварга Елдос Сметовт ялагдлаа. Манай бөх торгуулийн тойрогт Тажикистаны бөх Лойк Кудбудиновтой барилдана.
66 кг. ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк хэсэгтээ дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алттай Тажикстаны Нурали Эмомалиг вазари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Гусман Киргизбаевтай барилдана.
Эмэгтэй 48 кг. Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Ахлия Муминоваг ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Японы Мицуки Кондотой барилдана.
52 кг. Б.Уранзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Мадинаг цэвэр ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Сита Кадамбоеватай барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна