Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд буюу гурван өдрийн хугацаанд өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд өдрөөс өдөрт иргэд, олон нийт аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа идэвхтэй хамрагдсан юм.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, “Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба”-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр алба хаагчид иргэн бүрийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна