“АИЧИ, НАГОЯ 2026”: К.Ёолк алтан медалийн төлөө барилдана

Х.Батсайхан
52 минутын өмнө

“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 60 /МУГТ Э.Ариунболд/, 66 , эмэгтэй 48 /Г.Наранцэцэг/, 52 кг-ын /Б.Уранзаяа/ жингийн барилдаанууд болж байна.

Манай дөрвөн бөхөөс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк хэсэгтээ дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алттай Тажикстаны Нурали Эмомалиг вазари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Гусман Киргизбаевыг хожиж, алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. Манай бөхийн өрсөлдөгч нь Узбекистаны Абдурохим Нутфиллоев байх юм.

Бусад бөхчүүдийн барилдаан

60 кг. ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Индонезийн бөхийн Юүкогоор ялаад Казахстаны бөх, олимп, дэлхийн аварга Елдос Сметовт ялагдлаа. Манай бөх торгуулийн тойрогт Тажикистаны бөх Лойк Кудбудиновтой барилдаж ялагдлаа.   

Эмэгтэй 48 кг. Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Ахлия Муминоваг ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Японы Мицуки Кондотой барилдаж хоёр юүко үнэлгээгээ ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.  

52 кг. Б.Уранзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Мадинаг цэвэр ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Сита Кадамбоеватай барилдаж хожигдсоноор хүрэл медалийн төлөө барилдах болов. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна