“АИЧИ, НАГОЯ 2026”: Өнөөдөр манай таван жүдоч барилдана

Х.Батсайхан
46 минутын өмнө

"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын 20 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Өчигдөр манайхаас  60 кг жинд МУГТ Э.Ариунболд шагналт 7, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Уранзаяа шагналт 5 дугаар байр эзэлж, 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл, 66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нарын таван бөх дэвжээнд гарна.   

Эрэгтэй

73кг жинд:

Залуу мастер Л.Энхдөл эхний тойрогт Хятадын бөх Лин Гаохуйтай барилдана.

-81кг жинд:

О.Шинэбаяр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д мөн Хятадын залуу бөх Ши Женьюүтэй таарчээ.  

Эмэгтэй

 -57кг жинд:

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа эхний тойрогт Тайландын бөх Комолван Аккожантай учраа таарсан байна.

63 кг-ын жинд:

МУГТ Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөжээ.

70 кг-ын жинд:

У.Анужин эхний тойрогт Киргизстаны бөх Алина Молдокуловатай таарчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна