"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын 20 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Өчигдөр манайхаас 60 кг жинд МУГТ Э.Ариунболд шагналт 7, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Уранзаяа шагналт 5 дугаар байр эзэлж, 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл, 66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк алтан медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр
ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нарын таван бөх дэвжээнд гарч барилдан нэг нь алт, гурав нь хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна.
Манай бөхчүүд хэрхэн барилдаж байгааг жин тус бүрээр хүргэе.
Эрэгтэй
73кг жинд:
Залуу мастер Л.Энхдөл эхний тойрогт Хятадын бөх Лин Гаохуйтай барилдаж, үүрэх мэхээр цэвэр хожсон. Шөвгийн наймд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Японы бөх Тацуки Ишихарад хожигдлоо. Манай бөх торгуулийн тойрогт БНСУ-ын Ан Жэнхүг нэг вазари, хоёр юүко үнэлгээгээр илүүрхсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. Манай бөх хүрэл медалийн төлөө Тажикистаны бөх Мухиддин Асодуллоевтай барилдана.
81кг жинд:
О.Шинэбаяр эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д мөн Хятадын залуу бөх Ши Женьюүтэй тааран юүко үнэлгээгээр хожсон. Харин шөвгийн наймд Казахстаны Адилет Алматыг барсангүй. Вазари үнэлгээгээр хожигдлоо. Улмаар торгуулийн тойрогт Ираны Эльяс Пархизгарт юүкогоор хожигдон тэмцээнээ дуусгав.
Эмэгтэй
57кг
Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа эхний тойрогт Тайландын бөх Комолван Аккожантай учраа таарч, юүко үнэлгээтэй тэргүүлж яваад цэвэр ялан шөвгийн наймд үлдсэн. Улмаар Энэтхэгийн Моура Яминиг хоёр юүкогоор хожин шөвгийн дөрөвт үлдэж, БНСУ-ын Ким Хён Аг юүко үнэлгээгээр хожин аваргн төлөө шалгарлаа. Манай бөх БНСУ-ын бөх, дэлхийн аварга Хух Мимитэй аваргын төлөө барилдана.
63 кг
МУГТ Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Адина Кочконбаеваг цэвэр ялан их шөвөгт үлдсэн. Харамсалтай нь мөнгөн медалийн төлөө барилдаанд БНАСАУ-ын Ким Жи Хюүд торгуулиар цэвэр хожигдон БНСУ-ын Ким Жисүтэй хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
70 кг
У.Анужин эхний тойрогт Киргизстаны бөх Алина Молдокуловатай таарч цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Хоршида Раззок Бердиеваг юүко үнэлгээгээр хожин их шөвөгт үлдсэн. Мөнгөн медалийн төлөө Ажар Асхатад хожигдон хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Медалийн төлөө барилдаанууд 16.00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна