Б.Отгонтуяа Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа

С.Гандэлгэр
46 минутын өмнө

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, Вьетнамын Ти Май Линх Нгуентэй барилдаж, 8:0-ээр ялснаар хагаса шигшээд шалгарлаа.

 Түүний хувь өмнөх барилдаандаа Хойд Солонгосын Хё Гён Чоетой барилдаж ялалт байгуулсан бөгөөд өрсөлдөгч тамирчин нь 2023 оны Азийн наадам, 2024 оны олимпын наадам, 2025 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2025 оны Азийн АШТ-д түрүүлсэн тамирчин юм.

Манай тамирчин хагас шигшээ шатнаа Японы тамирчин, Дэлхийн болон Азийн аварга Моэ Киёокатай барилдана.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна