"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Ерөнхий хяналтын сонсгол" өнгөрсөн долоо хоногт болох товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас цуцлагдсан. Тиймээс байнгын хорооны ирцэд орсон гишүүд мэдээлэл хийж, хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Хянан шалгах түр хороо байгуулах гишүүдийн гарын үсэг бүрдсэн байна. Тодруулбал, Ж.Мандхай гишүүний албан бланкан дээр 38 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ.
Хянан шалгах түр хороо сүүлийн 18 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан санхүүжилт буюу татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан, салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шалгаж, тайлагнах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна