Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Монополын эсрэг газрын томилгоог хийсэн байна.
Тодруулбал хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томилжээ. Б.Амарсанаагийн хувьд МАН-ын гишүүдээс бүрддэг "Ардын хүч" ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шүүмжилж, Засгийн газар огцрох үеэр нь бага хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж байсан юм.
Ингэхдээ шатахууны хомсдол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон асуудал тулгамдаж байгаа учраас Монополын эсрэг газрыг илүү идэвхтэй, хяналт шалгалт хийж ажиллуулахаар түүнийг томилсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна