Эрдэнэтийн оюутан залуус ХААН Банкны “Rise” үндэсний хөтөлбөрт нэгдлээ

Х.Есү
1 цаг 8 минутын өмнө

ХААН Банкнаас 2018 оноос хойш оюутан залуусын дунд уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн “Rise” үндэсний хөтөлбөрийнхөө энэ жилийн нээлтийг Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборт өчигдөр зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь оюутнуудад мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээс гадна салбартаа манлайлагч залуусын туршлагаас суралцаж, цаашдын хөгжил, карьертаа хэрэгжүүлэх боломжуудыг хуваалцдагаараа онцлог юм.


Эрдэнэт хотноо болж буй Rise хөтөлбөрийн нээлт, танилцуулгын арга хэмжээнд 500 гаруй оюутан залуус хамрагдаж “Чиний дараагийн алхам” сэдвийн хүрээнд карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл авч, гадаад хэлний ур чадвар, олон улсын боловсролын боломж, хиймэл оюун ухаан ба бүтээмж, контент бүтээгч болох эхний алхам, 20 насандаа хийх зөв хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр илтгэл сонслоо. 


Өнөөдөр залуусын өмнө боломж олон байгаа ч тэдгээрээс өөрт тохирохыг олох, чиглүүлэг өгөх туршлагатай мэргэжилтэнтэй холбогдох, дараагийн алхмаа тодорхойлох нь хамгийн том сорилтуудын нэг хэвээр байна. Иймээс “RISE” хөтөлбөр нь оюутан залууст хэрэгцээ, сонирхол, зорилгод нь нийцсэн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ өөрийгөө таньж, боломжоо тодорхойлон, дараагийн алхмаа төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг юм. 


Rise үндэсний хөтөлбөрт хот хөдөөгийн нийт 5,300 оюутан залуус хамрагдсан бөгөөд хөтөлбөрийг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудын дунд хэрэгжүүлдэг байсан бол 2024 онд Дархан-Уул аймаг, 2025 онд Дорнод аймаг, энэ жил Эрдэнэтийн оюутан залуусыг ийнхүү хамруулаад буй.  “RISE” хөтөлбөр нь нэг өдрийн арга хэмжээгээр хязгаарлагддаггүй, бүртгүүлж оролцсон оюутнуудад энэ хичээлийн жилийн турш хоорондоо туршлага солилцох, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ карьер төлөвлөлт, санхүүгийн боловсрол, практик ур чадвар зэрэг олон чиглэлээр цахим болон биечилсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах боломжийг олгодог билээ. 

                                                   Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна