Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү Хотын дарга асан Д.Сумъяабазарыг Үндэсний эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн сошиал хуудастаа бичсэн.
Үүнд Д.Сумъяабазар тайлбар хийжээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү намайг "2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвших магадлалтай" гэх агуулгатай зүйл сошиалд бичиж, зарим сайт түүнийг нь эх сурвалжгүйгээр хуулбарлан түгээж байна.
Сүүлдээ зарим сайтууд ИЗНН-аас дэвших магадлалтай ч гэх шиг. Уйддаг юмуу яадаг юм гэдэг билүү.
Би Монгол Ардын Намын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн албан үүргээ ч хашиж байгаа.
Хүний өмнөөс улс төрийн шийдвэр гаргаж, хаанаас нэр дэвшүүлэхийг нь хүртэл зарладаг шинэ ажилтай болсныг чинь мэдсэнгүй, О.Баасанхүү анд аа.
Чи өөрийнхөө таамгийг хүссэнээрээ ярьж болно. Харин миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх чамд байхгүйг анхааруулчихья" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна