Б.Мөнгөнзул Монголоос төрсөн найм дахь эмэгтэй их мастер цолтон боллоо

Х.Батсайхан
36 минутын өмнө

Дэлхийн шатрын холбооны Конгрессийн 2026 оны III хурлаар Монголын шатарчин, эмэгтэй ОУМ Бат-Эрдэнийн Мөнгөнзулын Эмэгтэй их мастер (WGM) цолыг албан ёсоор баталлаа. Ингэснээр Б.Мөнгөнзул Монголоос төрсөн 16 дахь, найм дахь эмэгтэй их мастер цолтон болж байна.  

Эрэгтэй Их мастерууд (GM)

  1. Базарын Хатанбаатар (1999 он) – Монголын хамгийн анхны эрэгтэй их мастер.
  2. Дашзэвэгийн Шаравдорж (1999 он)
  3. Цэгмэдийн Батчулуун (2012 он)
  4. Баярсайханы Гүндаваа (2013 он)
  5. Сумъяагийн Билгүүн (2020 он) – Шатрын бодлого бодолтын төрлөөр мөн Азийн анхны их мастер болсон.
  6. Гомбосүрэнгийн Мөнхгал (2020 он)
  7. Уртнасангийн Насанжаргал (2020 он)
  8. Дамбасүрэнгийн Батсүрэн (2020 он) – 16 насандаа их мастер болсон Монголын хамгийн залуу их мастер.

Эмэгтэй Их мастерууд (WGM)

  1. Батхуягийн Мөнгөнтуул (2003 он) – Монголын анхны эмэгтэй их мастер (Мөн эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолтой).
  2. Түвшинтөгсийн Батчимэг (эмэгтэй их мастер цолтой байсан, бурхан болсон).
  3. Алтан-Өлзийн Энхтуул (2014 он)
  4. Үүрцайхын Үүрийнтуул
  5. Батцоожийн Амина (2018 он)
  6. Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ – Эрэгтэйчүүдийн Их мастер (GM) цолны 3 баллыг биелүүлсэн Монголын цорын ганц эмэгтэй шатарчин.
  7. Төрмөнхийн Мөнхзул (2022 он)
  8. Бат-Эрдэнийн Мөнгөнзул (2026 он) – Монголын 8 дахь эмэгтэй их мастер.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна