З.Мэндсайхан: Ногдол ашгаа бэлнээр авна гэсэн хууль байхгүй

Х.Есү
1 цаг 12 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайханаас Оюу толгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашгаас иргэд бэлэн мөнгө авах ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн иргэдийн нэр дээрх дансанд хуваарилсан ч хуулиараа 10 жилийн дараа зарцуулах эрхтэй. Тэгэхээр эрчим хүчний салбартаа оруулах нь зөв. 

Бэлэн мөнгө тараавал инфляци яах вэ, ард иргэдийн худалдан авах чадварт яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ чинь маш эмзэг асуудал шүү дээ. 

10 аймгийн дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжээд 40 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Үүний цаана 10 аймагт залуучууд орон сууцтай болох тухайн аймгийн иргэд дулаантай байх асуудал байгаа шүү дээ. Бид үүнийг балгас болгоод хаях уу. Энэ цаанаа хувийн хэвшил, ард иргэдээ бодож байгаа л асуудал шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна