Ш.Бямбасүрэн: Оюутолгойн ногдол ашгийг төсвийн алдагдалтай хэсгээ нөхөхөд зориулж болохгүй

Х.Есү
47 минутын өмнө

Оюутолгойн 34%-ийн ногдол ашгийн 3.0 их наядаас 2.0 их наядыг нь иргэдийн нэрийн дансанд бүртгэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын БЕЗ-ийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. 

Ш.Бямбасүрэн: "Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөгийг оруулж ирнэ гэдэг төсвийн төсөөллийг Засгийн газраас оруулж ирсэн. Гэсэн хэдий ч олон зүйл тодорхойгүй байна. Үүнийг илүү нягтлах шаардлагатай гэж үзэж байна. 

Оюутолгойн төслөөс Монгол 34 хувийг эзэмшдэг. Бид 2037 онд ногдол ашиг авна гэдэг байсан. Гэтэл өнөөдөр урьдчилгаа авахаар яригдаж байна. 9 их наяд төгрөг тухайн компаниас гарахад ямар дарамт учруулж, ямар өртгөөр ирэх вэ гэдгийг асуух ёстой. Энэ талаар Засгийн газар, Сангийн яамнаас тодорхой хариулт хэлдэггүй. 

Би ногдол ашгийг урьдчилж авахыг огт буруушаагаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн алдагдалтай хэсгээ нөхөхөд зориулж урьдчилж авч байгааг буруу гэж үзэж байна. Төсвийн төсөөлөл дээр баялгийн санд 1 их наяд төгрөгийг орлого гээд оруулаад ирчихсэн байгаа боловч 2027 онд зарлага гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн байсан. Үүнийг сонгууль угтсан бэлэн мөнгө тараах зүйлийг төлөвлөж, нууцаар хийх гэж байна гэж хардаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна