АНУ-ын Майами мужийн Майами Дэйд тойргийн Шүүх 33 настай монгол эрэгтэй С.Хүслэнг батлан даалтаар гаргахаас татгалзсан тухай мэдээлэл өнөөдөр тухайн орон нутгийн хэвлэлүүдэд гарчээ.
С.Хүслэн нь “Uber Eats”-ын хоол хүргэлтийн ажилтныг найз охиных нь утасны дугаарыг авахыг оролцсон гэдэг шалтгаанаар буудаж, гар буугаар цохисон гэмт үйлдэлд холбогдсон бөгөөд шалгалтын явцад хар тамхи наймаалцсан байж болзошгүй сэжүүрүүд илэрсэн талаар эх сурвалжид бичсэн байна. Шүүхээс түүнийг хүний амь хөнөөхийг завдсан, зэвсэг ашиглан хүнд гэмтэл учруулсан, хар тамхи хууль бусаар наймаалсан зэрэг үндэслэлээр буруутгаж, батлан даалтад гаргахаас татгалзсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, хэрэг өнгөрсөн даваа гарагийн өглөөний 03.30 цаг орчимд Норт Кендалл Драйв (North Kendall Drive) гудамжинд байрлах орон сууцны цогцолборт гарчээ.
Албаны мэдээлэлд дурдсанаар, хүргэлтийн ажилтан тус байрны үүдний хэсэгт нэгэн эмэгтэйд хоол хүргэж өгөх үедээ түүнтэй яриа өрнүүлсэн байна. Улмаар тэрбээр эмэгтэйн утасны дугаарыг авах зорилгоор нэг цагийн дараа буцаж ирсэн гэнэ.
Гэвч хохирогч эмэгтэйг олж чадаагүй тул машин руугаа алхаж байх үед нь С.Хүслэн гарч ирэн, түүн рүү буу чиглүүлж, газар хэвтэхийг тушаажээ. Улмаар буугаа шагайж буудсан бөгөөд сум хохирогчийг шүргэж өнгөрсөн гэсэн байна.
Тайланд дурдсанаар, Саруултуяа дараа нь хохирогчийн толгой руу гар бууныхаа бариулаар цохиж, босохыг тушаан, "Би чамайг ална" гэж хэлжээ.
Тэрбээр хохирогчийг машиныг нь тойруулан хөөсөн бөгөөд хохирогч эцэст нь зугтаж чадсан байна.
Мөрдөн байцаагчид сэжигтнийг гэрт нь баривчлах үед их хэмжээний төрөл бүрийн хар тамхи болон бэлэн мөнгө илрүүлсэн гэж бичжээ.
С.Хүслэн 2022 онд Кендалл дахь фитнесс төвд нэгэн эрэгтэйтэй маргалдаж байжээ. Уг маргаан нь тухайн эрэгтэй С.Хүслэнгий найз бүсгүй рүү харж, сонирхсонтой холбоотой байсан аж.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, уг эрэгтэй С.Хүслэн руу хутга барьж дайран, улмаар баривчлагдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна