Швейцарын Лозанн хотод ажиллаж амьдардаг С.Бодьгэрэлхэмээх монгол залуу орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварчээ. Гал энэ сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан бөгөөд С.Бодьгэрэл гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод орж, галын хорыг зохистой ашиглаж, аюулыг таслан зогсоосон байна.
Түүний баатарлаг үйлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ. Мөн Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, Монгол Улсын иргэн С.Бодьгэрэлийн энэхүү баатарлаг үйл хэрэгт талархал илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна