Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Батбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Иргэд төр засагтаа итгэхээ байчихсан. Тэр нь ч аргагүй..
Иргэдийн амьжиргаа хүнд, үнийн өсөлт дарамт болж буй энэ цаг үед "Оюу толгой"-н өгөөжийг өрх бүрийн дансанд бэлнээр олгож, бодит дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн хүлээлт өндөр байна. Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилахаар шийдвэл бид нэн даруй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
Нөгөө талдаа тодорхой хэсгийг нь Таван толгойн нүүрс дээр суурилсан олон нийтийн өмчит “Эрчим хүчний корпорац” байгуулж Оюу Толгойд өөрт нь эрчим хүч нийлүүлж иргэдийнхээ ирээдүйн орлогыг нэмэх нь хэрэгтэй.
Гэхдээ иргэд одоо засаг барьж байгаа МАН-д итгэхээ байчихсан. Тэр нь ч аргагүй..
Бидэнд өнөөдөр мөнгө тараах, төсөлд зориулах гэсэн хоёр туйлыг тэнцвэртэй барьж байгалийн баялгийн үр шимийг иргэд хүртэх боломжийг бүрдүүлж, үлдсэнийг нь дахин хөрөнгө оруулж мөнгө олдог болох нь ухаалаг шийдэл болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна