“Гацууртын орд”-ыг дахин ониллоо

2017/01/26
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордыг ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг яаравчлуулахаар Ажлын хэсэг байгуулав. Өмнөх Засгийн газрын үед яригдсан ч зогсонги байдалд орсон гацууртын ордыг ашиглах асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг анхааралдаа авчээ. Тэд “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийхээр болж байна. Мөн Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь гурваас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтсон.

Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
• Сангийн яам,
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
• Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл,

Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
• Сангийн яам
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
• Гадаад харилцааны яам,
• Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оржээ.

Сануулахад: УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна