Ээж, аавыгаа өвчсөн мэт дуурайсан оддын хүүхдүүд

2017/01/30
Хорвоо дэлхий дээр хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогтоохтой адил хэцүү гэгддэг. Энэ гайхалтай хувь тавилангаар хүн болж мэндлэхдээ бид эцэг эхийнхээ хосгүй сайхан царай төрх, зан байдлыг өвлүүлэн дуурайж авч үлддэг билээ. Харин бидний шүтэн биши рдэг Холливуудын алдартангуудын хүүхдүүд эцэг эхээ хэрхэн дуурайсныг танд сонирхуулахаар бэлтгэлээ. 

1.    Beyonce ба түүний охин Blue Ivy Varter
Beyonce-н ээж Tina Knowles саяхан өөрийнхөө инстаграсдаа 5 настай зээ охин Blue Ivy-ийн зургийг Beyonce-н зурагтай харьцуулан хийжээ. Бяцхан Blue-г аавыгаа өвчсөн мэт дуурайсан гэж ярьдаг яриа аль хэдийн ард үлдсэн бололтой. Тэрээр өдөр ирэх тусам ээжийнхээ зүс царайг дуурайж байгаа юм. 



2.    Дэвид Бэккам ба Круз Бэккам
Английн хөлбөмбөгийн од гурван хүү, нэг охины эцэг Дэвид Бэккамйн хамгийн бага хүү болох Круз аавынхаа багын зурагтай усны дусал мэт адилхан ажээ. 



3.    Blake Lively ба James Reynolds
Хоёр настай бяцхан сахиусан тэнгэр ээж аавынхаа бүх сайхан шинжүүдийг өвлөн авчээ. 



4.    Жессика Алба ба Хонор Варрэн 
Жүжигчин Жессика Алба-н 8 настай үеийх нь зураг ба түүний охин Варрэний өнөөгийн төрх их ижил байгаа харагдана. Тэдний үаргал үс бор нүд, нүүр дүүрэн инээмсэглэл бүхний хайрыг татахуйц өхөөрдөм харагдах аж. 



5.    Хиллари Дафф ба түүний хүү Люк Комри
Даффийн 4 настай хүүгийн натурал төрх Даффийн багын төрхтэй тун төстэй ажээ. 



6.    Жон Лэжэнд ба Люна Степенс 
Яг л аав ээжийнхээ төрхийг өвлөн авсан 8 сартай бяцхан Люна аавынхаа багын зурагтай их адилхан аж. 



7.    Леброн Жэймс ба Жуниор
NBA-н домогт сагсчин 12 настай Жуниорын зургийг аавынх нь багых нь зурагтай харьцуулахад ялгахад тун бэрх аж. 



8.    Ким Кардашиан Вэст болон Норд Вэст нар
Кардашианы гурван настай охин Норп ээжийнхээ дур булаам төрхийг тэрчигт нь авчээ. 



9.    Лайв Тайлэр ба Люла Гарднэр
Ээжийн булцагар хацарыг хэн сайн дуурайх вэ гэдгийг жинхэнэ утгаар нь өөр дээрээ үзүүлжээ. 



10.     Роб Кардашиан ба Дрийм Кардашиан 
11 сартай бяцхан Дрийм аавынхаа төрхийг дуурайжээ. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна