​The Great Gatsby кинон дээр гардаг тансаг харшийг 85 сая ам.доллараар зарна

2017/03/31
Холливуудын нэрт жүжигчин Леонардо ДиКапрогийн гол дүрд нь тоглосон 2013 онд дэлгэцнээ гарсан “Агуу Гетсби” кинон дээр гардаг Гетсбигийн тансаг харшийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.



Уг харш 14,551 хавтгай дөрвөлжин ба, 7,7 акр газрын хэмжээтэй 1928 онд анх баригдаж байжээ. Харш бүхэлдээ томоохон үйлчилгээний төвийг сангадуулам зохион байгуулалттай гэнэ. Нийт 18 унтлагын өрөөтэй бөгөөд дарс амталгааны өрөө, томоохон усан сан, үсний салон, зочны өрөө, 9 машины гараж болон казинотой аж. 2015 онд харшийг 100 сая ам.доллараар худалдаалах гэсэн боловч хэн ч аваагүй аж. Ийнхүү энэ удаа 85 сая ам.долларын үнээс зарах ажээ.












 
Э.Сугар  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна