Монголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн үйлдвэрт гал гарлаа

2021/01/21

Пүрэв гарагт Энэтхэг улсын баруун бүсийн Пуне хот дахь Серум Хүрээлэнгийн байранд гал түймэр гарснаас таван хүн амь үрэгдлээ.

Гал гарсан хэсэг бол цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд баригдаж буй "Манжари" хэмээх цогцолбор барилга байсан бөгөөд Оксфордын вакцин үйлдвэрлэгдэж буй хэсэг нь уг барилгаас бага зэрэг зайтай байрладаг байна.

Энэтхэг улсын хувьд COVID-19-ийн эсрэг хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосоны нэг нь "Covishield" вакцин бөгөөд нөгөө вакцин нь дотоодын биотехнологийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin”  вакцин юм.

Вакцины үйлдвэрлэлд саатал гарахгүй ба одоо үйлдвэрлэгдээд байгаа 50 сая тун вакцин галд өртөөгүйг Серумын захиргаа мэдээллээ. 

Серум нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч бөгөөд Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж байгаа билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын засгийн газар ирэх сард Серум хүрээлэнгээс коронавирусийн эсрэг вакцин авахаар болсон юм.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.83
    2021/01/21

    ЭНЭ БОЛ ЖЕНКОГ ИЙН БАС НЭГ БАЯР ҮЙЛ ЯВДАЛ

    Хариулах