С.Батболд: Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн

2021/01/21

УИХ-ын гишүүн С.Батболд чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэж байна. Гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаагүй. Харин манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн нь зээлийн хүүг бууруулж, татвар тэг байсныг 20% болгосон. Ингэж жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт хийснээс өөр ямар ч холбоо байхгүй. 

Би төрийн ажил хийж байхдаа төсөв, тендер авч, засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан хийлгэж байгаагүй. 

Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн. 30 гаруй жил хувийн бизнес хийж, өрхөө засчихаад, төрийн ажил хийж байна. Өөрөөсөө алдаагаа хайж, яагаад ийм байдалд оров гэдгээ ярихын оронд бусад руу чихэж, бурангуй гүтгэлэг хийж байгаатай санал нийлэхгүй байна. 

Ардчилсан тогтолцоо руу явах уу, дарангуйлал руу явах уу гэдгийг сонгох хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдыг зөв алхам хийж байна гэж харж байна.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.245
    2021/01/22

    Otgontoi uchraa olmoor yum buruutai geed orilood baina

    Хариулах
  • 103.14.38.134
    2021/01/22

    khanadag khulgaich gej bdag l yum bna...gekhdee khulgaichil bol khulgaichaaraa duusdag yum daa...khdlaa tsarailsan khulgaich

    Хариулах
  • 64.119.24.10
    2021/01/22

    hulgaaich nar dund bas hanadag hun bna aa. odoo bolson gej uzej baigaa um baih daa

    Хариулах
  • 83.20.231.208
    2021/01/22

    Hulgaigaa davno hiitsen gen ee

    Хариулах