Дагавар охиноо зодож, хөнөөсөн М.Баттулгад 20 жил хорих ял оноолоо


Нийслэлийн БЗД-ийн нутаг дэвсгэрт 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр 9 настай Э хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Тус хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж  М.Баттулгад 20 жилийн ял оноох шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, М. Баттулга нь хэргийг үйлдэхдээ согтуу байсан ба хэд хэдэн удаа талийгаачийг зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд хаалттай хорих ангид 20 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. 

М.Баттулга нь талийгаачийн ээж болох Б-тэй 2016 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд Улаанбаатар хотод барилгын засал чимэглэл хийдэг байсан. Ажилгүй үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг байсныг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Дүүгээ "сайн харахгүй” байна гэдэг шалтгаанаар талийгаач охин Э-г удаа дараа зодож, хүнд гэмтээж байсан нь талийгаачийг нас барсны дараа нийтэд ил болсон байдаг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.52
    2021/01/22

    Иймэрхүү далд гэр бүлийн хүчирхийлэл олон айл өрхөд бна. Сууж ханилж бгаа хүнээ сайн таниж амьдрахгүй бол чиний миний хүүхэд гэсэн маргаан яваандаа хүчирхийлэл болдог шүү. Хүүхэд томчуудын ая тавд нийцүүлэх гэж бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирч бна. Аав ээж нар өөрсдөө ухаан зарж, сайн нягталж бж сонголт хийж бвал

    Хариулах
  • 64.119.17.32
    2021/01/22

    Дүүгээ сайн харахгүй байна ч гэх шиг. Албатай юм шиг хүүхэд гаргачихаад хүүхдээр хүүхэд харуулж дарамтлана. Хүүхэд насаа хорвоотой танилцах эхлэлээ тавьж эцэг ,эхийнхээ хайранд өсөх ёстой.

    Хариулах