Л.Оюун-Эрдэнэ: Вакцины хамгийн анхны тунг миний бие тариулж, нийт иргэдээ уриална


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж, танилцлаа.

Уулзалтын үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ.

Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм. Вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой" хэмээв. 

ВИДЕО: 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.165
    2021/02/16

    Иргэн. : Энэ хөөрүү Оюун-Эрдэнэ ,мөнгө угаалтаар оруулж ирэх" хулхи" вакцин, сараа тариулж далд орох нь л дээ . Ашгүй,бусад МАН ынхаа хулгайчдыг дагуулаад үрээрэй дээ.

    Хариулах