Өрхийн нэг гишүүний шинжилгээний бичгийг үзүүлээд хөдөлгөөнд оролцох боломжтой

Н.Мөнхжин
2021/02/16

Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, "PCR шинжилгээ өгсөн өрхийн нэг гишүүнтэй нэг өрхөд оршин суудгаа нотлоод хөдөлгөөнд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл эхнэр нь шинжилгээ өгсөн бол нөхөр нь дахиж өгөхгүй гэсэн үг юм.  Гол нь хөдөлгөөнд оролцох тухайн иргэн хөл хорионы хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн 14 салбарын 15 хувийн квотод хамрагдсан хүн байх ёстой" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.120
    2021/02/16

    24-48 tsag

    Хариулах
  • 139.5.216.85
    2021/02/16

    Шинжилгээний хариу хэдэн цагын дараа гаодаг юм болоо

    Хариулах
    • 192.82.65.120
      2021/02/16

      24-48 tsag