Н.Энхбаяр: Намын гишүүд, ард түмний олонхи дэмжих юм бол МАН, МАХН нэгдэнэ

С.Гандэлгэр
2021/02/24

Сүүлийн өдрүүдэд хоёр намын томоохон албан тушаалтнууд хоёр нам эргэн нэгдэх боломжтой хэмээн байр сууриа илэрхийлсэн.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ажлаа хүлээж аваад удалгүй МАХН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Угтаа бол МАН ч, МАНХ ч, зүүн төвийн үзэлтэй нам юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэрвээ гишүүд дэмжих юм бол МАН, МАХН  нэгдэнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Дарга бол ирнэ явна. Солигдоно тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүн У.Хүрэлсүх гэдэг хүн намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Тэгэхгүй бол би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Энэ нам ямар миний хувийн өмч биш. Тийм учраас МАН, МАХН-ын анхан шатны байгууллагын дарга, гишүүд хуралдаад санал асуулга явуулж, тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулаад ард түмэн, намын гишүүд дэмжигчдийн олонх нь МАН эсвэл МАХН-аас нэгдэх хэрэгтэй. 

Энэ зуун жилийн ойгоороо нэгдэх хэрэгтэй. Нэгдэж зүүн төвийн үзлээ баталгаажуулж, энэ ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлье. Байгалийн баялаг аа ард түмэндээ өг. Ийм том зорилтын төлөө нэгдье. Түүнээс учраа олох гээд ширээ сандал хуваах гэж байгаадаа биш. Энэ гаж тогтолцоог засахын төлөө нэгдье гэж гишүүд, ард түмний олонх нь тэгж хэлэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ. Өнөөдөр миний уриалж байгаа уриалга маань хүмүүст хүрч байгаа бол улс орон даяар давлагаалаад явах ёстой. Энэ давлагаалны дагуу, олонх юу гэж шийдэх нь вэ харъя. Маш богино хугацаанд явуулах ёстой. " гэв. 





Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    2021/02/26

    Муухай харагдаж байна Ганц хүнийг дарахын тулд

    Хариулах
  • 202.55.188.93
    2021/02/25

    Нэг л зүйл ш дэ

    Хариулах
  • 43.242.243.167
    2021/02/25

    Үгүй шүү өш хонзоэюнгийн эзэн гуай.МАН нэгдвэл түүхийн тавцангаас явах байх.Энэ эзэлсэн орон зай,итгэл үнэмшил дуусна.

    Хариулах
  • 203.91.115.37
    2021/02/25

    Нэгдэж болно

    Хариулах
  • 103.229.123.211
    2021/02/24

    Зүгээр зайл

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/02/24

    Дээрээ тохирон гэсэн үгүү

    Хариулах
  • 124.43.198.252
    2021/02/24

    Энгийн иргэд буюу хүн амын олонхи энэ 2 намыг одоо мэддэг болсон. Нэгдвэл жинхэнэ ард түмэн болоод энэ нэгдлийн хооронд дайн болж 2 намын ялагдлаар дуусаж МАН МАХН 2 ийн хойдохыг унших лам багш нар хэрэгтэй болно. Энхбаярын үгэнд итгэх хүн одоо Монголд байх уу

    Хариулах
  • 192.82.78.176
    2021/02/24

    Нэг хүнийг үхвэл нэгдэнэ гэсэн

    Хариулах
  • 122.201.22.122
    2021/02/24

    цэцийн гишуун болно гэцин ябж бн лээ,худлаа гардоо,

    Хариулах
  • 202.55.188.101
    2021/02/24

    за даа еэвэнгийн 2 талдаа монголд нам шиг хэрэггүй юм алга намын мөрийн хөтөлбөр гээл худлаа ярьдаг МАН МАХН АН аль хэрэггүй байх хөдөө орон нутагт намаар өвчилөн хүмүүс маш олон намыг нь муу хэлэх юм бол аа мэдэхгүй хүн алж мэдэхээр байгаа ямар ч байсан аав ээжээсээ илүү намд хайртай болсон тийм учираас монголд нам гэж эзэн биегүй ийм муухай юм бүгд шороон доогуур орох болтугай

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/02/24

    МАХН мафи МАН тай хэзээч нэгдэж болохгүй

    Хариулах
  • 202.126.90.40
    2021/02/24

    Ta bolio nasaaraa tord ajillasan odoo tanias yum garahgui

    Хариулах
  • 43.242.243.167
    2021/02/24

    Н.Энхбаяр энэ янзаараа бол улс төрөөс мөд зайлахгүй янзтай.Хүү

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/02/24

    bi bol nambariig demjij bna garaad uuriinhuu bolon ard irgediin urshuug awah heregtei nambariin enkbayr shig iim tuushtai temtsel hiij baigaa hvn baihhvi shvv

    Хариулах
  • 192.82.73.78
    2021/02/24

    хөөрхий ерөнхийлөгчтэй болох гэж муу сайн бүх аргаа хэрэглэж байна даа. Ард түмэн та нарын тоглоом биш. Хэнийг сонгохоо мэднэ за. МАНгаруудаа МАНгасуудаа

    Хариулах
    • 66.181.161.87
      2021/02/25

      хүүгээ их хуралд сонгинод дахин сонгуульд нэр дэвшүүлэх тохиролцоо хийсэн байх магадлал өндөр өөрөө явахгүйгээ мэдэж байгаа.нэг албан тушаалд ойчих санаа давхар байгаа биз

  • 120.17.125.10
    2021/02/24

    Ulc turd shunaltanguud l gardag bolcon Enkhbayr tsaddaggyi ee

    Хариулах
  • 66.181.161.18
    2021/02/24

    ichdeggui ee

    Хариулах
    • 192.82.71.132
      2021/02/26

      энхбаярыг жийсэн нөхдүүд юу л бол.буруу тиишээ явж байгаа нөхдүүд. идэж уухаа болино гэхэд чадахгүй л байх даа. энхбаяраас. айх л байх нийлэхгүй л байх.ман бол дотороо хуваагдцсан нөхдүүд хэцүү л байх