Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байна

2021/02/25

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж байгаа хэмээн мэдээллээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Маш богино хугацаанд хийнэ.

Бид аялал жуулчлал, хувийн хэвшлээ аль болох хурдан эргэлтэд оруулахын тулд вакцинжуулах ажлыг зохион байгуулж чадвал вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Гэхдээ шууд амлахад амаргүй. Ингэхийн тулд Засгийн газар чадах чинээгээрээ ажиллана. Нөхцөл байдал, вакцинжуулалтаа дүгнээд тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг зарлаж байна. Үүнд тулгуурлаад та бүхэн төлөвлөлтөө хийж болно" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.228
    2021/02/27

    Оюун-Эрдэнэ сайдын мeнeжмeнт , төлөвлөлт, мөн асуудлыг авч үзэж бгаа танилцуулж байгаа үндэслэлүүд их таалагдаж бна. Их аятайхан зөв залуу шиг санагддаг юм. 2050 хөтөлбөрийнхөө ойрын зорилтуудыг 5,10 жилээр тодорхой гаргаж ирж гүйцэтгэлээ хянаж хурдтай, тууштай ажиллаж амжилт гаргана гэж итгэж бна. Эх орныхоо хөгжлийн төлөө тодорхой ажлуудыг хийж гавьяа байгуулаарай гэж хүсьe.Амжилт. Ард түмэн таныг харж итгэж бгаа шүү...

    Хариулах