О.Баасанхүү АН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ

2021/02/25

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ардчилсан намын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ.

Түүний хувьд өмнө нь МАХН-аас УИХ-д нэр дэвшиж, хоёр удаагийн парламентийн гишүүнээр сонгогдож ажиллаж байсан юм.
 
О.Баасанхүү УИХ-ын Өргөдлийн Байнгын Хорооны дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга, даргаар тус ажиллаж байгаад  2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө  МАХН-аас гарч, АН-ын гишүүнээр элссэн байдаг.

Хууль, эрхүйн чиглэлээр олон жил амжилттай ажилласан түүнд Ардчилсан нам ийнхүү итгэл хүлээлгэжээ.
 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.21
    2021/02/25

    еРӨНХИЙЛӨГЧИД СОЙХ УУ? ЭНЭ ЛИДЕРЭЭ СОЙЁО

    Хариулах