Алга болсон дөрвөн настай гурван хүүг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ


Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 9 дүгээр гудамжинд өчигдөр бага насны гурван хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болжээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж, хүүхдүүдийг олсон байна.

Тодруулбал, дөрвөн настай, эрэгтэй гурван хүүхэд тус багийн Д-ийнд унтаж байхад нь 23.00 цагийн үед олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж:ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна