Улсын төсөв гэж асар их мөнгөн дүнтэй нэгэн том эзэнгүй мөнгө болж. Үүнийг захиран зарцуулах эрхийг төрийн эрх барьж буй хэдэн нөхөд эзэмшдэг гэж хэлж болно. Та бидний татварт төлсөн мөнгийг энд “цацдаг” учраас түүнийг хэр үр дүнтэй, ач холбогдолтой зүйлд захиран зарцуулав гэдэг хүн бүрт хамаатай асуудал.
Саяхан сошиалаар Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн 300 саяын фитнес сандал захиалсан баримт ил болсон. Энэ эрхэм өмнө нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал байхаасаа л эзэнгүй мөнгийг хэрхэн эзэгнэх, үүндээ төрийн өндөр албан тушаалыг хууль зөрчин хэрхэн ашиглахыг гаргуун эзэмшсэн нэгэн байж.
Төрийн банкны 75 хувийг эзэмшдэг, Хадгаламж банкны суурин дээр байгуулагдсан тус корпораци өдгөө хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийн сантай, татвар төлөгчдийн асар их хэмжээний мөнгийг төвлөрүүлдэг газар.
Аудитын байгууллага зөвхөн 2018 оны төсвөөс 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 12.2 их наядын үнийн дүнтэй зөрчилд залруулга хийлгэсэн байна. Мөн зөрчил гаргасан 717 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 75 албан тушаалтны асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Эдгээр хавтас дотор Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал асан Б.Лхагвасүрэнтэй холбоотой ноцтой баримтууд, дарга ажилчид өөрсдийгөө байр урамшууллаар шагнаж, төсвийн мөнгийг дур зоргоороо цацахын тулд албан тушаалыг хууль зөрчин солилцсон зэрэг ноцтой сэжүүрүүд байна.
Хууль зөрчсөн ч албан тушаал ахив.
Зөвхөн 2016 онд л гэхэд нийт зардлыг 3,338,2 сая гэж төсөвлөсөн байсан ч 296,6 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан байх жишээтэй. Үүний багагүй хувь нь тэтгэмж шагнал урамшууллын зардал хэтэрсэн байдалтай байгааг та харж байна.
Сангийн яамны санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газараас Хадгаламжийн даатгалын корпорацид 2017 онд шалгалт оруулж эдгээр зөрчлүүдийг илрүүлсэн боловч энэ мэт хууль зөрчсөн, төрийн мөнгийг хөл толгойгүй, эрээ цээргүй зарж байсан Б.Лхагвасүрэн нь ажлаа өгсөн даруйдаа Монгол банкны дэд Ерөнхийлөгч болж дэвшсэн байдаг. Ийм зүйл Монголоос өөр хаана ч байдаггүй биз. Лхагвасүрэн нь ч сурсан зангаараа барьцаа ахиулан 300 саяын сандал зэргийг захиалсан нь түмэн олны дургүйцлийг хүргэв.
Энэ бүхнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж ирсэн нь анхаарал татаж байна.
Учир нь Хадгаламжийн даатгалын корпораци “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгчид тогтмол хугацаанд хүргүүлж, танилцуулсаар ирсэн байдаг.
Эндээс тайланг нь чимээгүй харж суусан Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар бүхнийг хав дарж өнөөг хүрсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардахад хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль бус үйлдлүүд цаашлаад сайд нь хэлтсийн даргаа, Монгол банкны ерөнхийлөгч нь ажилтнаа байрны дэмжлэг авсныг мэдээгүй өнгөрөх боломжгүй учраас төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан эдгээр асуудалд шат шатандаа хариуцлага хүлээх учиртай.
Т.Хэрлэн
Эх сурвалж.Зөв.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.26.184
Бузар новш вэ? Ийм амьтдыг шоронд хорь
Хариулах202.179.25.178
хэлэх ч үг алга даа дуугүй л шоронд явуул
Хариулах192.82.68.123
тийм л луйварчин байж,Монгол банкны ерөнхийлөгч болжээ шоронд хий ,хөрөнгө,мөнгийг нь хураа, Энэ хүнийг яаж шийтгэхыг МАН- харуулах болжээ,огт зүгээр өнгөрөөвөл түүнийг хам хэрэгтэнгүүд хамсаатангууд байна гэсэн үг дээ, Зандан шатар л нууц эзэн нь дээ ,цуг их мөнгө авсан биз ээ сайн шалгаа
Хариулах