Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна


Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна.

Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 58 нас хүрч байгаа аж. 

Х.Баттулга нь, 

  • 2017 онд Ардчилсан намын VIII Их хуралд оролцсон 937 төлөөлөгч оролцож, 903 нь буюу 96,6 хувийн саналаар АН-аас нэр дэвших эрхээ авч, улмаар 54 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан юм.
  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн.
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, Дүрслэх урлагийн байгууллагад зураач,  "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал,  "Баянгол зочид буудал" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан байдаг. Харин 2004-2016 онуудад УИХ-ын гишүүнээс дөрвөн удаа сонгогдож, энэ зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан намтартай. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.82
    2021/03/03

    Zailaa

    Хариулах
  • 66.181.180.219
    2021/03/03

    Ерөнхийлөгчдөө төрсөн өдрийн мэнд хүргэе

    Хариулах
  • 64.119.22.15
    2021/03/03

    Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэе.

    Хариулах