Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээ мансууруулах бодис хэрэглүүлсэн үеийн бичлэгийн зарим хэсгийг дэлгэхийг зөвшөөрсөн


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ илэрхийлээд байсан.

Энэ дагуу өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өөрийн биеэр очиж уулзаж байна. Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Т.Чимгээтэй холбогдох хэрэгт хүний эрх зөрчигдсөн талаар хуралдлаа.

 Шүүхийн гэм буруугүйн асуудал дээр үг хэлэх эрх байхгүй. Хүний эрх, хууль зөрчсөн, засгийн газартай салшгүй холбоотой асуудал юм. 

Т.Чимгээтэй уулзаж зарим асуудлыг тодруулсан. Хэрэг, мөрдөн байцаалттай холбоотой асуудлуудыг дэлгэх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон асуудлуудыг залруулж, цэгцтэй мэдээлэл өгөх 2015.08.31 өдөр Т.Чимгээ хоригдож эхлэсэн. 2016.12.27-ны өдөр ял авсан. Өнөөдрийн байдлаар 5 жил 6 сар 7 хоног хоригдоод байна.

 Энгийн иргэнд хүчээр ял тулгасан Хорих ангид ял эдэлж буй хүн Т.Чимгээ дарамтад байсан. Хүний цогцос Т.Чимгээгийн гэрт аваачиж хаяж, ээжийг нь айлган сүрдүүлсэн. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилчид холбоо тогтоож мансууруулах бодис уух зүйлсэд нь хийж, нүцгэн байхад нь ял эдэлж буй хүмүүсийг Т.Чимгээгийн камер луу оруулж дарамтлуулсан.

 Т.Чимгээ шалгагдаж байх явцад түүний охин зуурдаар нас барсан явдлыг миний бие Т.Чимгээд учирсан дарамтанд нэг хэсэг гэж хардаж байна. Засгийн газар ҮАБЗ дээр энэ асуудлуудыг хэлэцэх нь зүйтэй хэмээн бодож байна. 

Зарим хэрэг шүүх дээр гацдаг, зарим нь яагаад хурдан шийдэгддэг юм бэ. Энэ асуудлыг бид гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж байна. 2019.07.29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ хэрэг тодорхойгүй байдалтай, маш удаан гацсан. Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. 

Баасанцогт гэдэг хүн төлөвлөдөг Баасанцогт шүүхийн хараат бус байдалтай орооцолдож, шүүхийн процесст хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол холбогдох арга хэмжээг авна.  Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокурорууд ажилладаг байна. Би хэдэн жилийн өмнөөс шударга бусын "хонгил" нураах тухай тэмцлийг эхлүүлж  байсан. Гэтэл өнөөдөр ч захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарсаар байна. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй. Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашид УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина. Монгол Улсад эрүүдэн шүүлт байх ёсгүй гэлээ.


 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.244
    2021/03/09

    Хурц нар хүн алсан гэж зүтгээд байгаа биздээ.Хууль шүүх нь ийм шийдвэр гаргаад хамгаалаад суучихсан учраас суллаж болохгүй байна.Хуульчид гарц олж хэлмэгдэгсдийг суллужлах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.124
    2021/03/08

    Тэгээд учрыг нь олсон юм бол сулалаачээ юу гаа хүлээгээд бгаа юм

    Хариулах