Таван хүүхэдтэй гэр бүл 300м2 байраа зарж 30м2 автобусанд амьдрах болжээ


6 жилийн дотор 8 өөр ажлаас халагдсаныхаа дараа 5 хүүхдийн эцэг Шон нэгэн гайхалтай бизнес санааг бодож олсон байна. Түүний эхнэр Рене энэ санааг дэмжсэн бөгөөд ахлах сургуулиасаа үерхэж биесээ ''нэвтэрхий'' мэддэг болсон хосууд маань хуучирсан, эвдэрхий аяллын автобус хямд үнээр худалдан аваад  засаж тохижуулсныхаа дараагаар боломжийн үнээр худалдаалах болжээ. 

The Flippin Tilbys

Хуучин машин сэргээж, тохижуулсан хөлс нь Шоны гэр бүлийн амьдралд элбэг хүрэлцэхүйц байдаг гэнэ. 

Tilbys RV Reno before and after

2008 оны эдийн засгийн хямралаас болж олон мянган хүмүүс ажилгүй болох үед Шоны гэр бүл ч хүнд байдалд оржээ. Эхнэр нь хүүхдүүдээ гэртээ харж, Шон байдаг чадлаараа ажиллаж, хичээж байсан ч байрны зээлээ төлж чадахгүйд хүрч, тэдний амьдрал улам доройтсоор байв. Ингээд хэсэг хугацааны дараа Шон ажлаасаа гарч, 300м/кв байраа зарж, мөнгөөр нь зээлээ төлж барагдуулаад, 30м/кв аяллын автобусандаа амьдрахаар шийджээ. 

Tilbys RV Reno before and after

3-13 насны 5 хүүхдийн эцэг, эхэд ирэх санхүүгийн хүндрэл их байсан нь мэдээж. Тиймдээ ч тэд ийнхүү санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болсон нь тэдний амьдралд чухал дэмтэй байсан болов уу. 

Tilbys RV Reno before and after

Хосууд "The Flippin' Tilbys." нэртэй инстаграм хаягаараа дамжуулан хуучирсан машиныг хэрхэн дугуйн дээрх гэр болгож байгаагаа танилцуулдаг ажээ. 

Tilbys RV Reno before and after

Нэг хуучирсан машин засаж тохижуулахад 8-10 долоо хоног шаардлагатай байдаг ажээ. 

Tilbys RV Reno before and after

Эхнэр Рене:

''Гэр бүлийн 7 гишүүн дунд ганц л угаалгын өрөө байдаг нь жаахан тиймхэн. Бага зай талбайд олуулаа амьдрах нь мэдээж зарим талаараа хүндрэлтэй. Гэсэн ч давуу тал нь давамгайлдаг гэж би боддог. Жишээ нь гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал гарлаа гэхэд өрөө өрөөндөө чимээгүй сууж, асуудлыг тоохгүй өнгөрөхгүй харин шууд ярилцаж, учраа ололцдог болсон. Эцэг эх, хүүхдүүдийн харилцаанд ахиц дэвшил гарсан гэж бодож байна''

Tilbys RV Reno before and after

Tilbys RV Reno before and after

Tilbys RV Reno family



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.61
    2021/03/09

    Мундаг хосууд бна ,хүүхдүүд нь ч хөөрхөн

    Хариулах