Мэдээ2026 оны 04 сарын 07-ны өдрийн 21:53
Н.Мөнхнасан: Манай хоёр дансыг одоо болтол нээгээгүй байна
Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргасан. Гэвч шийдвэрийн хэрэгжилт алаг цоог байгаа талаар "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан цахим хуудастаа илэрхийлжээ.
Тэрбээр "Манай хоёр дансыг лав одоо болтол нээгээгүй байна. Эсрэгээр нь дансан дахь мөнгө аль хэдийн албадан татагджээ. Нээгээд ч нэмэр алга. Тэгсэн Гаалиас өчигдөр 1 сарын хугацаанд данс нээнэ гэхдээ төлбөр тооцоогоо дуусгахыг шаардсан байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ салбарын тоног төхөөрөмж татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалтаа хэрэгжүүлэхийг бид шаардаад байгаа.
Газрын тос боловсруулах, ХАА гээд үйлдвэрүүд энэ төрлийн татварт хөнгөлөлтөө хамгийн түрүүнд аваад явдаг. Ингэж хуулийг ялгавартай хэрэгжүүлж болох уу?
Бусдаар бол бид хуулийн дагуу татвараа цаг тухайд нь төлдөг, хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг түүчээлэн салбартаа олон улсын сайн жишиг тогтоохын төлөө хичээн ажилласаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч хамт олон юм. Бидний дансыг хаах ямар ч шалтгаан байхгүй.
Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломж бололцоог татварын багц хуулийн шинэчлэлд дорвитой бөгөөд аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болохуйцаар оруулах мөн хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Т.Аубакир: “Ажилгүйдлийн тэтгэмжийг төр биш, ажил олгогч нь хариуцах ёстой” гэж үздэг улстөрчид бий

October 29, 2026
Өнгөрсөн 24 цагт 10,022 тонн дизелийн түлш, 893 тонн Аи-92 шатахуун орж иржээ

October 27, 2026
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

October 25, 2026


