Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 21:37
Н.Учралын Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал "Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй гэж үзэж байгаа" хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хуульзүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллахаар байсан юм. Тэгвэл шинэ Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллахаар болсон байна.
- Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин,
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн,
- Сангийн дэд сайдаар О.Хулан,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир
- Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба нар үргэлжлүүлэн ажиллах нь ээ.
Энэ жил манай улсад Cop-17 зохион байгуулагдахаар байгаа тул БОУАӨЯ зайлшгүй дэд сайдтай байх шаардлага үүссэн бололтой.
Сануулахад, Ардчилсан намаас дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага тавьсан. Энэ хүрээнд дэд сайд нарын талаас илүүг нь цомхотгож, зургаан сайдыг хэвээр үлдээлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл


