Мэдээ2026 оны 04 сарын 05-ны өдрийн 21:25
Х.Ганхуяг: Би өрөөгөө түгжиж алга болсон зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хариуцсан салбартаа таван чиглэлийн хууль эрхзүйн орчныг бэлдэх чиглэлд ажиллалаа. Алтанбулаг болон цагаан нуурын чөлөөт бүсийн менежмэнтийг хувийн хэвшлээр хийлгэхээр сонгон шалгаруулалтыг зарласан байсан. Төр хувийн хэвшилтэй хамтарч явдаг байх ажлыг эхлүүлсэн байгаа.
Шинэ хоршоо болон уур амьсгалын өөрчлөлтийн хороог уялдуулах байдлаар малчид бэлчээрээ зөв зохистой ашиглах, малын тоог тохирсон хэмжээнд барьснаар нүүрстөрөгчийн зах зээл дээрээс мөнгө авах энэ ажлыг хийгээд явж байлаа.
Би өрөөгөө түгжиж алга болсон зүйл байхгүй. Орвол онгорхой л байсан. Өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өглөө. Шинэ Шадар сайд миний хийж байсан ажлуудыг гүйцээж хийгээсэй гэж хүсэж байнау гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл


