Мэдээ2026 оны 04 сарын 01-ны өдрийн 23:57
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Хайрын гар" аяныг эхлүүллээ
Монгол Улсад хүний эрхийн анхаарал татсан хамгийн чухал асуудлын нэг бол хүүхэд, өсвөр үеийнхний эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг байдаг.
Хүүхэд бүр үл хайхрах байдал, бие махбодын болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлгүй, аюулгүй,орчинд сурч хөгжих эрхтэй гэж Монгол Улсын хууль тогтоомж, хүүхдийн эрхийн тухай хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан үндсэн эрхтэй байдаг.
Тиймээс хүүхэд бүрийг хайрлах, хамгаалах, зодож шийтгэхийг таслан зогсоох, эцэг эх, асран хамгаалагчдад эерэг хүмүүжлийн арга барилын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхээр хүүхэд хамгааллын “ХАЙРЫН ГАР” аяныг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өнөөдөр эхлүүллээ.
Хайрын гар аяныг дүүргийн 43 хороодын хамтарсан баг, харьяа хэлтэс, алба, тасаг, ЕБ-ын 37 сургууль, 110 цэцэрлэг, албан байгууллагын дунд зохион байгуулах юм.
Аянаар хүүхэд хүмүүжлийн эерэг аргын ойлголт, ач холбогдлыг таниулах сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, иргэд олон нийтийг хамарсан олон үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.
Хайрын гар аяныг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөл, ДИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран зохион байгуулж байна.
ХҮҮХЭД БҮР ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГЭМД ЭРХ ТЭГШ ӨСӨЖ ХӨГЖИХ БОЛТУГАЙ!
ХАЙРЫН ГАР АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!
ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙДГЭДЭГГҮЙ БАЙЦГААЯ!





СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


