Хэн юу хэлэв2026 оны 03 сарын 25-ны өдрийн 16:07
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ
Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна.
Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна.
Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Буянаагийн Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ.
Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Тэрээр одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна.
Нийслэлийн Ардчилсан Нам дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон даргыг албан ёсоор батламжлах юм.




СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

May 10, 2026
Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг

May 3, 2026
Д.Оросоо: Эрүүгийн хуульд "Гүтгэх" заалтыг дахин оруулж ирснээ ажлын хэсэг тайлбарлах ёстой

May 3, 2026
А.Баяр: Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

April 29, 2026


