Мэдээ2026 оны 03 сарын 24-ны өдрийн 16:16
Хөтөлийн “Цемент шохой“-н овоолго руу ачааны машин унаж, жолооч гэмтжээ
Хөтөлийн цемент шохойд осол гарч 28 настай эрэгтэй хүнд даацын машинд хавчуулагджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 16:32 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


