Мэдээ2026 оны 04 сарын 29-ны өдрийн 08:10
Сар бүр 1 сая төгрөгийн азтанг “Өв соёл” үйлдвэр шалгаруулна
Өнөд өвлөгдөх үндэсний үйлдвэр уриатай “Өв соёл” үйлдвэрийн хамт олон 1 жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгч дундаа сар бүр 1 САЯ төгрөгийн азтан шалгаруулах “Миний сонгосон ӨВ СОЁЛ”сугалаат худалдаа зарлажээ.
Ингэхдээ "Өв соёл" үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан аваад https://ov-soyol.site/ сайт руу орж, өөрийн нэр, утасны дугаарыг худалдан авсан и баримтын зурагтай хамт оруулахад сугалааны эрх үүснэ.
“Миний сонгосон Өв соёл” сугалаат хөтөлбөрийн хүрээнд сар бүр 1 САЯ төгрөгийн 1 азтан шалгаруулах бол 5 азтан “Талх Чихэр” ХК-ийн Хотол бялуу захиалах 100,000 төгрөгийн эрх бэлэглэх юм байна.
Тухайн сард худалдан авсан бүтээгдэхүүний баримт хүчинтэйд тооцогдох бөгөөд И баримтын зураг дээрх сугалааны үсэг, тоо, огноо, бүтээгдэхүүний нэр гаргацтай тод байхыг зохион байгуулагчдын зүгээс шаардаж байгаа ажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


