Мэдээ2026 оны 06 сарын 30-ны өдрийн 08:19
ICAPP Youth Wing-ийн Acting Chair-аар Б.Баттүшиг ажиллахаар боллоо
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын Хорооны 45 дугаар хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдааны үеэр ICAPP Youth Wing-ийн удирдлагын шилжилтийн асуудлыг хэлэлцэж, Монгол Улс тус байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн хариуцахаар болов. Улмаар Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Acting Chair-аар ажиллахаар болж байна.
ICAPP нь Ази, Номхон далайн бүсийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын платформ юм. Тус байгууллага нь 50 гаруй улсын 350 гаруй улс төрийн нам, байгууллагыг нэгтгэдэг бөгөөд Байнгын Хороонд нь сайд, дэд сайд, парламентын гишүүд, улс төрийн намуудын удирдах түвшний төлөөлөл ажилладаг.
ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчөөр өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ажиллаж байсан. Тэрээр уг үүргийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд түүний санал, дэмжлэгийн дагуу Б.Баттүшиг тус байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн хүлээн авч байна.
Энэхүү шийдвэр нь Монгол Улс ICAPP Youth Wing-ийг хоёр дахь удаагаа дараалан удирдаж буйг илэрхийлж байгаа бөгөөд Азийн залуу манлайлагчдын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо, манлайллыг бататгаж байна.
Б.Баттүшиг цаашид Азийн улс төрийн намуудын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн түвшний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, залуу үеийн манлайллыг дэмжих чиглэлээр ажиллах юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


