Мэдээ2026 оны 09 сарын 09-ны өдрийн 17:48
Б.Пүрэвдагва: Бүх нийтийн тээвэрт урьдчилан суудал захиалж болно гэж ташаа ойлголт өгчээ
Өчигдөр хотын дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Нийтйн тээврийн суудлыг урьдчилан захиалдаг болох туршилт хийж байгаа" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Улаанбаатар Смарт карт ХХК-ийн захирал зөвхөн Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих бол автобусанд суудлаа урьдчилан захиалж болно хэмээн мэдэгдсэн юм. Иргэдэд буруу мэдээлэл түгээсэн хотын дарга өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.
Тэрбээр, "Иргэдээсээ хүлцэл хүсье. Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих иргэд автобусанд суудлаа урьдчилан захиалах үйлчилгээг “бүх нийтийн тээвэр” хэмээн зарим талаар буруу ташаа ойлгуулсан байна.
Зөвхөн дээрх чиглэлд зорчих бол нийслэлчүүд Та бүхэн UB CARD аппликэйшнээр дамжуулан суудлаа урьдчилан захиалж болно.
“Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор суудал захиалгын үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1100 орчим иргэн уг үйлчилгээг ашигласан байна" гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



