Энтертайнмент2026 оны 09 сарын 14-ны өдрийн 19:12
Уэльсийн жүжигчин Мэтью Риз нэг орой хоёр “Эмми” шагнал хүртэж түүх бүтээлээ
Уэльсийн жүжигчин Мэтью Риз “Бэлэвсэн эмэгтэйн булан” /“Widow’s bay”/ кинонд бүтээсэн Том Лофтисын дүрээрээ “Эмми” наадмын “Шилдэг инээдмийн жүжигчин” цом гарджээ. Яхья Абдул-Матин II, Стив Карелл, Жейсон Сигел, Мартин Шорт нар түүнтэй энэ шагналын төлөө өрсөлдсөн байна.
Улмаар тэрбээр “Миний доторх мангас” киноны гол дүрээрээ шагнал авч, нэг ёслолоос хоёр шагнал авсан анхны жүжигчин болсон байна.
Инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Жин Смарт “Заль мэх” кинонд бүтээсэн дүрээр, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр Стивен Рут “Бэлэвсэн эмэгтэйн булан” кинонд бүтээсэн дүрээр, туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Кейт О’Флинн мөн кинонд бүтээсэн дүрээрээ тодорчээ.
Америкийн телевизийн академи 78 дахь удаагийн ёслолоо эфирийн цаг давчуу байснаас шалтгаалан хугацааг нь багасгаж, 26 номинациа 19 болтол нь танажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 28, 2026
Оддын угсаа гарал: Жорж Клуни Авраам Линкольны хамаатан, Мадонна, Селин Дион, Камилла Паркер Боулз гурав нэг хүний үр удам...

October 27, 2026
Шин Мин А: Миний хувьд хэмжээ чухал биш, тогтмол, чин сэтгэлээсээ байх нь л гол...

October 20, 2026
Даниэль Крэйг: Би маргааш амьд байхгүй ч байж мэднэ

October 19, 2026


