Мэдээ2026 оны 09 сарын 17-ны өдрийн 00:36
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж, энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар
хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний
арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон.
“Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг
булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд
Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол, горхи, нуур,
цөөрмийн эрэг, усны сав газар болон ойн нөөц бүхий 7000-8000 га газруудад цэвэрлэгээ
хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар иржээ.
Аяны хүрээнд жилд дунджаар 600-1000 тонн орчим хог хаягдлыг цуглуулан хогийн цэгт төвлөрүүлж,
хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулсан.
“Гялс цэвэрлэгээ” болон “Cleanup Mongolia-6” аянд Төрийн банкны 4000 орчим ажилтнаас
гадна улс даяар 13,000 гаруй залуус эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ.
Жил ирэх тусам “Cleanup Mongolia-6” арга хэмжээ өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын
хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран оролцож
буйгаараа онцлогтой юм.
Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог
хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр
орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна.
Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн
бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ.
Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүр маргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно.
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/
Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний 09:00 цагт
Бүртгүүлэх линк: https://forms.gle/jR3FTh7FvWgj...
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Т.Аубакир: “Ажилгүйдлийн тэтгэмжийг төр биш, ажил олгогч нь хариуцах ёстой” гэж үздэг улстөрчид бий

October 29, 2026
Өнгөрсөн 24 цагт 10,022 тонн дизелийн түлш, 893 тонн Аи-92 шатахуун орж иржээ

October 27, 2026
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

October 25, 2026


