Мэдээ2026 оны 09 сарын 17-ны өдрийн 21:11
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
"Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль есдүгээр сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас эхэлнэ.
Шөнийн марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулна. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулах онцлогтой юм.


Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


