Мэдээ2026 оны 09 сарын 24-ны өдрийн 23:36
Осол гаргасан PATROL машины жолооч Э.Мөнхнаран гэж хэн бэ?
2024 оны нэгдүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, долоон иргэн амь насаа алдаж, олон хүн хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Э.Мөнхнаран осол гарах үед Батлан хамгаалах яамны харьяаллын буюу албаны 1459 УНМ улсын дугаартай патрол маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан нь тогтоогдсон байдаг. Тэрбээр Батлан хамгаалах яамны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл бий.
Осол болох үеийн бичлэгээс харвал, патрол маркийн машины жолооч Дашваанжил ХХК-ийн газ ачсан машины сохор бүс рүү шахан орж, шүргэлцэн улмаар газ алдаж дэлбэрч буй нь харагддаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл түүнийг гэм буруугүй хэмээн үзэж байгаа нь хачирхалтай.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


