Мэдээ2026 оны 10 сарын 01-ны өдрийн 16:14
Багануур дүүргийн ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авч дууслаа
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/319 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгох ерөнхий нөхцөлийг баталсан.
Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 02-оос 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 35 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 14 аж ахуйн нэгж 2,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтээс 4 аж ахуйн нэгж буюу санхүүжилтийн 52,0% нь 200-300 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.
| № | Зээлийн ангилал | Төслийн тоо | Хүсэж буй зээлийн дүн | Эзлэх хувь |
| 1 | 0-100 сая төгрөг хүртэл | 9 | 791,960,000.00 | 40,4>#/td### |
| 2 | 100-200 сая төгрөг хүртэл | 1 | 150,000,000.00 | 7,6>#/td### |
| 3 | 200-300 сая төгрөг хүртэл | 4 | 1,020,000,000.00 | 52.0>#/td### |
| 14 | 1,961,960,000.00 | 100>#/em### |
Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг тухай бүрд нь төсөл илгээгчийн зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар болон энэхүү цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлж байх болно.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


