Мэдээ2026 оны 10 сарын 04-ны өдрийн 19:18
Я.Содбаатар: Дарга нараа заавал гадаад очиж “хайрцаглаж яадаг юм бэ, дотоодод ч “хайрцаглаж” болно шүү дээ
МАН-ын генсек Я.Содбаатартай ярилцлаа.
-Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд эрх баригч намын дунд шатны дарга нар олноороо багтаж явсан нь шүүмжлэл дагуулсан. Энэ талаар тайлбар мэдээлэл өгнө үү?
-Анхан, дунд шатны намын байгууллагынхаа дарга нарыг сургалтад хамруулах зорилгоор Япон улс руу явуулсан. Либерал ардчилсан намын урилгаар явагдсан энэ сургалт цаг хугацааны хувьд Ерөнхий сайд Н.Учралын албан ёсны айлчлалтай давхацсан нь ард иргэдэд буруу ойлголт өгсөн юм шиг байна.
Ерөнхий сайд намын дарга хийж байгаа учраас нэг арга хэмжээнд хамт оролцох байсан. Тиймээс энэ цаг хугцааг тааруулах нь зүйтэй гэж үзсэн. МАН-ын Япон дахь энэ арга хэмжээ бол бүтэн жил яригдаж, өнгөрсөн хавраас товлогдсон ийм арга хэмжээ байсан.
-Санхүүжилт нь хаанаас гарсан бэ?
-МАН-аас. Онгоцны билетийн зардал 110 сая төгрөг болсон. Нийт бүрэлдэхүүний хувьд, 70-аад хүн явсан. Энэ хүмүүс дотор манай 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны удирдлагын түвшинд байгаа хүмүүс багтсан. Мэдээж, намын төв аппаратаас тодорхой хүмүүс бас явж оролцсон.
-Японы талаас зардал гарсан уу?
-Японы талаас зардал гараагүй. Либерал ардчилсан нам бол Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдаж, түүнээс хойш 70 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчин. Энэ улс төрийн хүчинтэй эрх баригч намуудын хамтын ажиллагаа олон жил явж байна. Энэ удаад төрийн айлчлалтай давхацсан нь олон нийтийн анхаарлыг татав уу гэж бодож байна.
-Намын анхан дунд, шатны байгууллагын дарга нарыг авч явсан нь улс төрийн тохироо хийх, “хайрцаг”-лах зорилготой байсан гэсэн хардлага байна?
-Заавал гадаад очиж “хайрцаглаж яадаг юм бэ. Дотоодод ч “хайрцаглаж” болно шүү дээ.
-Та Засгийн газрын эсрэг ажилласан гишүүдийн намаас хөөнө гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан?
-МАН-ын дүрэмд 6.4 гээд заалт байгаа шүү дээ. Нээлттэй, та бүхэн ч ороод үзэж болно. Тэр дүрэм дээр намын шат, шатны байгууллагын олонхиороо гаргасан шийдвэрийг эсэргүүцэх, эв нэгдэлд харш үйлдэл хийвэл намаас хасдаг. Манайд ер нь намаас хасдаг дөрвөн заалт л байгаа. Тэрний нэг нь энэ. Нөгөө талаар, сүүлийн хэдэн Бага хурлаас Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шийдвэр гаргасан. Бага хурлын шийдвэртэй асуудал. Энэ утгаараа Бага хурлын шийдвэрийн эсрэг үйлдэл хийх нь намын дүрмээр хориотой гэдгийг хэлсэн.
-Танай нам 30,38-ын бүлэг гэж талцсан. Энэ талцал хэвийн болж байна уу?
-МАН-д 30, 38-ын бүлэг гэж байхгүй. 10 хэдэн хүн янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа тал бий. УИХ-ын гишүүний хувиар ч илэрхийлж байх шиг байна, хувь хүнийхээ хувиар ч илэрхийлж байх шиг байна. Тиймээс энэ асуудлаар намын удирдлагуудын түвшинд уулзаж, тэр хүмүүсийн санал бодлыг сонсох ажил хийж байгаа.
-Сөрөг хүчин Ардчилсан нам “Зарим сайд нарыг огцруулбал Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудлыг ярихгүй” гэсэн байсан?
-Засгийн газрын асуудал Ерөнхий сайдын бүрэн эрхтэй холбоотой асуудал.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



