Мэдээ2026 оны 10 сарын 05-ны өдрийн 00:52
Ч.Лодойсамбуу: Бид хэнээс ч чиглэл авдаггүй бие даасан сөрөг хүчин, нам болох ёстой
О.Цогтгэрэл АН-ын даргаар томилогдсоноос хойш Ардчилсан намын бүлгийн даргын суудал хэнд шилжих талаар яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус асуудлыг шийдээгүй ирсэн. Тэгвэл АН ирэх долоо хоногт шинэ бүлгийн даргатай болохоор тохирчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
Тэрбээр, “АН-ын бүлгийн даргыг долоо хоногийн дараа сонгохоор боллоо. Бие даасан, хэн нэгний гар хөл болоогүй сөрөг хүчин болох ёстой. Бүлгийн даргыг шууд дайн тулаанд ордог жанжин, дайчин гэж дүгнэх хэцүү. Тэр бүлгийн 42 гишүүнтэйгээ ажиллана. Эвийг хангах асуудал их чухал.
Бүлгийн дарга намын даргыг хавсарч хийнэ гэдэг тун хэцүү. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүсээс юу хүсэх вэ гэвэл бүлгийг эрх барьж байгаа намын хамгийн том албан тушаалтнаас ямар нэгэн нөлөө авдаггүй байх зарчимтай байгаасай гэж бодож байна.
Ер нь бол бид хэнээс ч чиглэл авдаггүй бие даасан сөрөг хүчин, нам болох ёстой. Хөндлөнгийн эрх баригчдын гар хөл нь орж ирээд ажил бусниулаад байж болохгүй" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



