Мэдээ2026 оны 10 сарын 08-ны өдрийн 19:47
Тарваган тахлын тохиолдол батлагдаагүй тул өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалжээ
Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Урьд шөнө ОХУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүн амын эрүүл мэнд эрүүл ахуйн асуудал хариуцсан холбоо болон Сибирь болон Алс дорнодын тарваган тахлын шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгээс албан ёсны хариу ирсэн. Шинжилгээгээр "Ковид-19" цар тахлын хоёр, реновирусийн халдварын хоёр тохиолдол илэрсэн бусад халдварт өвчний үүсгэгч илрээгүй.
2026 оны аравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийт хавьтагчдын эмнэлгийн тандалт 100 хувь дууссан. Халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн байдал өөрчлөгдсөн тохиолдол илрээгүй. 5000 орчим лабораторийн шинжилгээний дүнд аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй. Өвчилсөн ажилтан мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд харьцдаг аюултай халдварын эсрэг вакцинд хамрагдаж дархлаа тогтсон байсан. Тарваган тахлын шинж тэмдэг байхгүй. Тиймээс УОК зарлаад байсан өндөржүүлсэн бэлтгэл ажлаа цуцлах шийдвэр гаргасан" гэлээ.
Мөн олон нийтийн анхаарлыг татаад буй баавгайн асуудлаар "Одоогийн байдлаар есөн баавгайг устгаад байна. Байгаль орчны газарт баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан 557 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт хүний амь эрсэдсэнд Монгол Улсын онцгой комиссын даргын хувьд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” хэмээлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


